ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо
Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн
Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Г.Занданшатар АХБ-ны Зүүн Азийн газрын ерөнхий захирал М.Тереза Хо-г хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.21) Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереза Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц байдал болон ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Хатагтай М.Тереса Хо УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, хөтөлбөрийн үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө парламентаас бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлаас эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгааг дурдаад Азийн хөгжлийн банктай ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлал, хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл



























