Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна

Орон сууцны хөнгөлттэй зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг маргааш /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар оруулах бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон бусад албаныхан өнөөдөр хуралдлаа.

Тус зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувьтайгаар олгосон байдаг. Тус иргэдийн зээлийг 6 хувь руу шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хөндөж, ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдэд урьчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой хэмээн гарсан. Иймд тус асуудлыг Засгийн газарт танилцуулахаар тогтлоо.

Түүнчлэн 2019 онд Дэлхийн банкнаас Ипотекийн зээлийг Монгол банк санхүүжүүлэх боломжгүй гэдгийг сануулж, тус зээлийн санхүүжилтийг шилжүүлэх саналыг гаргаад байсан. Үүний хүрээнд Монгол банкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэхийг Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яамныхан яаралтай шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд даалгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан