Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
9-12 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ АЖИЛД ХАМГИЙН ОЛОН ХҮН БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

 

"Эрдэнэс Монгол" компанид зарласан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл өчигдөр /2022.01.02/ эхэлж, хоёр өдрийн дотор 1801 иргэн ажилд горилохоор анкетаа нээжээ. Тухайлбал, ахлах менежерийн ажлын байранд 118, менежерт 185, гүйцэтгэх албан тушаалд 697 иргэн бүртгэлээ баталгаажуулаад байна.

Засгийн газар тус компанийн шинэ бүтцээр танил тал, хөрөнгө мөнгөөр албан тушаалд томилогддог биш мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон. Тийм ч учраас нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, менежерүүдээр газруудыг удирдуулахаар болсон юм.

Олон нийтийн зүгээс нийгмийн шударга, тэгш боломжийг шаардсаар байна. Тиймээс иргэдийнхээ дуу хоолойг сонсож, мэргэжлийн ур чадвартай нь шалгуурт тэнцэж ажилд томилогддог тогтолцоог бодит болгохоор улс орны стратегийн чухал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Эрдэнэс Монгол ХХК-иар ийнхүү эхлүүлж байна. Сонгон шалгаруулалтын үйл явцыг ил тод, нээлттэй байлгаж, олон талт оролцоог хангахын тулд олон нийтийн төлөөллийн баг хяналт тавьж ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан