Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
1072 хувьцаатай иргэд жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг авах тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн.

Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнөөдрийн хувьд нүүрсний хулгай гэдэг нэрийн дор цөөхөн хүний баяжих хэрэгсэл болж байна. Харин иргэдэд хүртээлгүй байгаа. Зоримог алхам хийж, шийдвэр гаргахгүй бол цаашид нүүрсний хулгайн асуудлыг ч шийдэж чадахгүй, шинэ жилээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг шиг газрын баялгийг иргэд тэгш эрхтэйгээр эзэмших боломжгүй болно. Тиймээс 1,072 хувьцааг нийт иргэнд олгосноор нэг хүн 2,522 хувьцаа эзэмших эрхтэй болж байгаа юм. Ингэснээр жилд нэг хүн ногдол ашгаасаа хоёр сая төгрөг авах боломжтой болж байна. Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг авах нь.

2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа. Иймд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн нийт хүүхдэд хувьцаа эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмших боломж нээгдэж байна. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд төлөөллөө оруулах, үүгээр дамжуулан Тавантолгойн хулгайг бүрэн таслан зогсоох ач холбогдолтой.

Засгийн газраас санал авахаар саналаа өргөн барьсан. Ингээд санал орж ирвэл УИХ хэлэлцээд батлагдана” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан