Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
БХЯ: Есөн энхийг сахиулагч хумхаагийн халдвар авснаас нэг нь нас барсан, нэг алба хаагчийн бие хүнд байна

 

БХЯ: Есөн энхийг сахиулагч хумхаагийн халдвар авснаас нэг нь нас барсан, нэг алба хаагчийн бие хүнд байна

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авсантай холбоотой асуудлаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од нар мэдээлэл хийлээ.

Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч, Хурандаа Б.Энх-Од, Хумхаа өвчин шумуулнаас хүнд дамждаг. Африкийн бүхий л орнуудад шумуулын халдвар өндөр байдаг ба 10 шумуулын нэг нь хумхаа буюу малари өвчний халдвар дамжуулдаг гэсэн судалгаа бий. Манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явахаас өмнө буюу ирснээс хойш малари өвчнөөс сэргийлэх эмийг 14 хоногийн хугацаанд уудаг. 

Өнгөрсөн 12-р сард 850 хүнтэй батальон хүлээн авахад есөн энхийг сахиулагч малари өвчний халдвар авсан байсан. Цэргийн есөн албан хаагч маларигаар оношлогдсоноос долоо нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг албан хаагч маларийн хүндрэлээс давхар эрхтэн системийн дутагдалд орж харамсалтай нь нас барсан. Нэг албан хаагчийн бие нэн хүнд байдалтай эмчилгээг үргэлжлүүлж байна.

Малари өвчнөөс сэргийлэх вакцин гэж байдаггүй. Малари өвчин хүнээс хүнд халдахгүй. Зөвхөн шумуулнаас хүнд халдана. Халдвар аваад эдгэрсэн хүнээс маларийн шинжилгээг гурван удаа авч, эрүүл гэж баталсны дараа эмнэлгээс гаргадаг. Эмнэлгээс гарснаас хойш 14 хоног тутамд шинжилгээ өгдөг, хяналтад явдаг.

Энхийг сахиулагчид алба хааж байх үедээ маларигаас сэргийлэх эмийг долоо хоног тутамд уудаг. Эмээ таслалгүй уусан хүн хөнгөн өвддөг. Малари нь цусны улаан эсийг гэмтээдэг, элэгний эсэд нөлөөлж элэг болон хавсарсан бөөрний дутагдалд оруулдаг гэв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан