Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Ирэх сарын 23-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд НАСНЫ ХИШИГ авч эхэлнэ

65 нас хүрсэн ахмадуудад насны хишиг олгодог. Шинээр насны хишиг авч эхлэх ахмадууд хэрхэн бүртгүүлж, хаана хандах ёстой талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Бадрахбаяртай холбогдож тодрууллаа.

Тэрбээр дараах мэдээллийг өглөө.

-Ахмад настны тухай хуулиар 65-аас дээш настай ахмадуудад насны хишгийг жилд хоёр удаа олгодог.

Ахмадууд насны болзлоо хангасан л бол насны хишиг авч эхэлнэ. Ингэхдээ цахимаар буюу ehalamj.mn сайтаар үйлчилгээ авах хүсэлтээ гаргаж болно. Цахимаар үйлчилгээ авах боломжгүй бол өөрийн харьяалагддаг сум, хорооны Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, хүсэлтээ гаргана.

Ингэхдээ насны хишгийн мөнгөө авах дансаа холбуулах ёстой. Халамжийн сангаас өмнө нь ямар нэгэн үйлчилгээ авч байсан бол өмнөх данс нь бүртгэлтэй байгаа. Үүнийг нь холбоно гэсэн үг.

-Насны бүлгээс хамаараад насны хишгийн мөнгө өөр байдаг уу?

  • 65-69 нас 50 мянга
  • 70-79 нас 80 мянга
  • 80-89 нас 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.

Нэг удаа бүртгэлээ хийлгэсэн ахмад настнуудын мэдээлэл цаашид автоматаар шинэчлэгддэг.

Насны хишиг олгох журмын дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 15-нд мөнгө олгодог.

Энэ жил хоёрдугаар сарын 23-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 23-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгодог насны хишгээс авч эхэлнэ гэсэн үг.

1 Сэтгэгдэл
сайт руу чинь ороод бүртгэл гэтэл хүсэлт гаргах боломжгүй байна. Энэ мэдээлэл үнэн юм уу.
Хамгийн их уншсан