Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Засгийн газрын хуралдаанаар зургаан ТНБД, 18 агентлагийн даргыг чөлөөлжээ

​​​​​​​

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ковидын хуулийн дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нарыг ажлаас нь чөлөөллөө.

Төрийн нарийн бичгийн дарга нар

-Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

-Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,

-Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,

-Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,

-Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,

-Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Засгийн газрын агентлагийн дарга нар 

Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,

Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,

Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,

Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,

Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,

Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,

Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,

Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,

Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,

Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,

Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын даргын,

Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,

Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,

Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,

Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,

Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,

Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Мөн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

Томилгоо

Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар,  Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан