Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

Улаанбаатар хотыг тойрсон төлбөр авах зургаан цэг цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон.

Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө таван хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. 

Жолооч оношилгоонд орохын өмнө дээрх сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм. Харин товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих юм.

​​​​​​​

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан