Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
1072 хувьцааны ногдол ашгийг IV, V сард олгох тухай яригджээ

 

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ хуралдаан дээр Сангийн яамнаас 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулж, энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг иргэдэд хэзээ олгох талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг компани илүү тодорхой ярих байх. Гишүүдийн санаачилж байгаа зүйл бол арай өөр. УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл дээр бол иргэдэд ногдуулсан байгаа хувьцааг нэмэгдүүлэх замаар ногдол ашгийг гар дээр нь нэмэгдүүлж өгье гэж байгаа. Ногдол ашиг олгох нь компанийн тухай хуулиар зохицуулагдах асуудал байгаа юм. Компанийн ашиг, алдагдлаас шалтгаалан жил бүр ногдол ашгийг хуваарилна. Улс төрийн шийдвэр гаргах эсэх нь УИХ дээр шийдэх асуудал. Компани өөрөө ашиг, алдагдал ямар байна вэ гэдгээс хамаарч аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилаад явна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат даргын хэлж байгаагаар УИХ дээр энэ асуудал яригдахаас өмнө төлөвлөж байснаар бол 4 болон 5 дугаар сард ногдол ашиг хуваарилахаар төлөвлөсөн юм билээ" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан