Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Диана гүнжийн даашинзыг худалдаж авах боломж нээгдлээ

Диана гүнжийн өмсөж байсан даашинзыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаа энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Диана гүнжийг шүтэн биширдэг хүн бүхний өмнө түүний өв хөрөнгийн нэг хэсгийг эзэмших боломж нээгдээд байна.

Алтанзул цэцгийн хэлбэр бүхий хормойтой, энгэр хэсэгтээ мушгиралдсан хуниастай гүн нил ягаан өнгийн уг даашинз нь Английн нэрт кутюр дизайнер Виктор Эдельстайны бүтээл юм. Диана гүнж тус даашинзыг 1991 онд хааны удмын хөрөг зуруулахдаа өмсөж, мөн харамсалтайгаар таалал төгсөхийнхөө өмнөхөн буюу 1997 онд Vanity Fair сэтгүүлийн зураг авалтад өмсөж байжээ. Түүнчлэн алдарт Franklin Mint компанийн 1998 онд гаргасан Диана гүнжийн шаазан хүүхэлдэйн цуглуулгаас Виктор Эдельстайны бүтээлийн жижгэрүүлсэн хувилбарыг олж харах боломжтой.

Диана гүнжийн даашинзыг худалдаж авах боломж нээгдлээ (фото 1)

Энэхүү даашинзыг Диана гүнж 1997 онд дуудлага худалдаа эрхлэгч Christie’s компанийн зохион байгуулсан сайн үйлсийн арга хэмжээнд хандивласан нь 24,150 ам.долларын үнэ хүрч байжээ. Тухайн үед Диана уг даашинзнаас гадна өөрийн эдэлж байсан 79 хувцас өгсөн нь нийт 3.25 сая ам.доллароор үнэлэгдэж байсан. Сайн үйлсийн арга хэмжээнээс олсон бүх орлогыг ДОХ, хорт хавдартай тэмцэгч байгууллага болон гүнжийн найман жилийн турш тэргүүнээр ажиллаж байсан Royal Marsden эмнэлэгт хандивласан түүхтэй.

Дуудлага худалдаа явагдах Sotheby’s компанийн зүгээс Диана гүнжийн даашинзыг 120,000 ам.доллароор үнэлэгдэх боломжтойг урьдчилан таамаглажээ.

Диана гүнжийн даашинзыг худалдаж авах боломж нээгдлээ (фото 2)
Диана гүнжийн даашинзыг худалдаж авах боломж нээгдлээ (фото 3)
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан