Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Б.Гангаамаа дурсгалын зоос шинээр гарлаа

Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргаж буй. Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын хүрээнд "Б.Гангаамаа" дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргажээ. Тус дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд нэг унцын жинтэй, 38.61 мм диаметрийн хийцтэй аж.

Бадамгаравын Гангаамаа нь Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн /Seven summiteer/, Эверест болон К2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй юм. Мөн уулын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан спортын зүтгэлтэн билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан