Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Д.Амарбаясгалан: Бүртгэл нь алдаатай байгаа иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчилнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан" Бид хүүхдийн мөнгөний асуудал дээр алдаа гараад байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ үйл явдлаас хүүхдийн мөнгөтэй холбоотой төрийн зургаан байгууллага хоорондын харилцаа холбоо байхгүй, мэдээллээ шинэчилдэггүй гэдэг нь харагдаж байна. Иймд тус асуудлаас үүдэж ард иргэдийг бухимдуулсанд Засгийн газраас хүлцэл өчиж байна. Засгийн газрын зүгээс цахим шилжилтийн үйл ажиллагааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж байгаа. Иймд өрхийн мэдээллийн нэгдсэн санг иж бүрэн болгож нэгдсэн системд оруулна. Тиймээс иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчилнэ" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан