Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ГОЛОМТ БАНК АЖЛЫН БАЙРНЫ ТООГОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлж, нээлттэй ажлын байрны орон тоогоо нэмэгдүүллээ. Бид хүний нөөцийн “Ажилтан төвтэй байх” бодлогын хүрээнд нас, хүйс үл харгалзан мэргэжлээрээ ажиллах, туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх, хамтдаа өсөж дэвших хүсэлтэй хүн бүрийг урьж байна.

Анкет илгээх боломжтой ажлын байрууд:

  • Теллер
  • Зээлийн эдийн засагч
  • Дата аналист
  • Хуульч
  • Нягтлан бодогч
  • Бизнес аналист
  • Олон нийтийн харилцаа хариуцсан менежер
  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер
  • Зээлийн судалгааны менежер
  • Санхүүгийн менежер
  • Зээлийн нарийн бичиг
  • Хүний нөөцийн менежер
  • Гэрээ бэлтгэх ажилтан
  • Жолооч

Ажилтан та Хөгжлийн голомт

Голомт банк 2300 гаруй мэргэжлийн баг хамт олонтой бөгөөд улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчдын нэг юм. Голомтчуудын 70 хувь нь 35-аас доош насны эрч хүчтэй, шинийг санаачлагч, бүтээлч залуусаас бүрддэг. Манай гэр бүлд мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлдаг олон чадварлаг ажилтнууд бий.

Голомт банканд ажиллахын давуу талууд:

  • Байгууллагын эерэг соёл
  • Ажиллахад хамгийн таатай орчин нөхцөл
  • Нас, хүйс харгалзахгүй жендерийн эрх тэгш байдал
  • Ажлын уян хатан цагийн хуваарь
  • Шинийг санаачлан бүтээлчээр ажиллах боломж
  • Тасралтгүй суралцаж хамтдаа хөгжих
  • Өрсөлдөхүйц цалин хөлс, тогтмол урамшуулал
  • Хөнгөлөлт, хангамжийн багц

Товч анкет бөглөх холбоос: https://www.surveymonkey.com/r/X3FFSQT

Та мэргэшсэн хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг банкир болохыг зорьж байгаа бол өөрийн CV-гээ hr@golomtbank.com хаягаар илгээгээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан