Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН “АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.ТӨРБОЛД ТҮРҮҮЛЛЭЭ

Талх Чихэр ХК жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион байгуулдаг АТАР хэвийн боовны нэрэмжит аймаг цэргийн цолтй хүчит 256 бөхийн барилдааныг өвлийн адаг сарын шинийн 1-ний бэлгэ ерөөлтэй өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг анх 2006 онд Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байжээ. Тухайн үед залуу бөхчүүдээ дэмжих урамшуулах зорилгоор маш олон барилдааныг уламжлал болгон зохион байгуулж байсан ч өнгөрсөн 17 жилийн хугацаанд тасралтгүй уламжлал болон үлдсэн барилдаан нь АТАР хэвийн боовны нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит  бөхийн барилдаан юм.  Мөн тухайн үед “АТАРЫН III АЯН”-ны хүрээнд дотоодын хэрэглээгээ, цаашлаад экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байсан бөгөөд уг аяныг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор ийнхүү уг барилдааныг “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан болгон нэрлэсэн байдаг.

 “Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулдаг уг барилдааны үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдээс тухайн жилээ олныг шуугиулсан уран мэх үзүүлж, улсын начингаас эхлээд аварга цол хүртсэн бөхчүүд олон бий.

Онцлон дурдвал:

2014 онд-Улсын аварга О.Хангай аймгийн арслан байхдаа, 

2015 онд-Улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан байхдаа,

2016 онд-Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн арслан байхдаа,

2017 онд-Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн хурц арслан байхдаа,

2018 онд- Улсын гарьд П.Сүхбат аймгийн хурц арслан байхдаа тус тус түрүүлж, өдгөө улсын цолтой аварга хүчтингүүд болжээ. Иймээс үе үеийн аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг.

17 дахь удаагаа зохион байгуулсан 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Алдар спорт хороо, Хонгор нутаг дэвжээний бөх, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Архангай аймгийн Тариат сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан бол дунд шөвгийн наймд аймгийн арслан И.Мандах, Б.Очирхүү, Г.Ганхуяг, Л.Энхсаруул нар үлдсэн байна.

 

 
   

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан