Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Сычуаны сайн хүн” жүжиг хоёрдугаар сарын 8-нд дахин тоглоно

Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох "Сычуаны сайн хүн” жүжгийг УДЭТ-ын уран бүтээлчид 2022 арваннэгдүгээр сарын 18-нд анх толилуулсан. 2023 он гараад анхны тоглолтоо өнгөрсөн баасан гарагт /2023.01.27/ толилуулсан уран бүтээлчид өнөөдөр /2023.01.29/ тоглоод хэсэг хугацаанд завсарлаж хоёрдугаар сарын 8-наас толилуулах гэж байна.

Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Жүжгийн үйл явдал дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хоорондох цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг. 150 минут үргэлжлэх энэхүү жүжгийн тасалбарын үнэ зэрэглэлээс хамааран 25-80 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Ерөнхий продюсер-Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Уран сайхны удирдагч-Н.Ганхуяг /МУАБ, УГЗ, доктор, профессор/

Ерөнхий найруулагч-Э.Ёндоншарав /СТА/

Орчуулагч-Г.Айбора

Ерөнхий зураач-Анна Гребенникова

Зөвлөх найруулагч-Б.Мөнхдорж /АЖ/

Хөдөлгөөний найруулагч-Г.Ган-Очир /СТА/

Ассистент найруулагч-Н.Пүрэвдорж /УГЗ/

Туслах найруулагч-Г.Мөнхжаргал /СТА/

Гэрлийн найруулагч-Я.Батсайхан /СТА/

Дууны найруулагч-Т.Майдаржав

Хөгжим чимэглэл-Д.Мөнх-Од /СТА/

Жүжиг чимэглэлийн эрхлэгч- Н.Батбилэг /СТА/

Гол дүр

Шэн Ти - Шуй Та -Т.Хулан /СТА/

Ян Сун -Н.Ялалт /СТА/

2-р дүр

Хатагтай Ян -Н.Сувд /ХБ, ТШ, АЖ/

Ван -Д.Хосбаяр /СТА/

Шин  - Г.Отгонцэцэг /СТА/ 

Шу Фу -Б.Шинэбаяр /СТА/

Ми Цү -Б.Эрдэнэцэцэг /СТА/

Лин Ту -Г.Алтангэрэл /СТА/

Гэр бүл- Ж.Оюундарь /УГЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/, Б.Бат-Өлзий /СТА/, М.Тогтохжаргал /СТА/, Д.Мөнх-Од /СТА/, О.Долгор /СТА/, Г.Ганбат, Т.Анхзул, Б.Ганзориг

Туслах дүрүүд:

Цагдаа-И.Дашнамжил

Хивсний худалдаачин өвгөн-О.Гэрэлсүх /СТА/

Хивсний худалдаачин эмгэн-Г.Номуун /СТА/

Биеэ үнэлэгчид- Г.Отгонцэцэг /СТА/, М.Тогтохжаргал /СТА/, О.Долгор /СТА/,  Т.Анхзул, Д.Хулан

Лам-Ц.Жаргалсайхан

Ажилгүй эр-Ц.Төгсбилэгт /СТА/

1-р бурхан С.Есүй

2-р бурхан-Л.Дөлгөөнмөрөн

3-р бурхан-А.Эрдэнэтөгөлдөр

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан