Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Банкнаас илгээсэн мессеж биш тул линк дээр дарж болохгүй”

“Банкнаас илгээсэн мессеж биш тул линк дээр дарж болохгүй”

Цахим хуудаст Хаан банкнаас ирж байгаа гэх мессеж дэх линкээр хандалт хийж болохгүйг анхааруулж байгаа. Энэ мессежийг тус банкнаас илгээсэн эсэхийг тодруулахад “Хаан банкнаас хэрэглэгчид рүү системийн шинэчлэлтэй холбоотой ямар ч мэдээлэл илгээгүй. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-нд гарсан тус асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Мессеж очсон иргэд хандалт хийхгүй байхыг анхааруулж байна.

Банкнаас илгээж буй мэдээлэл биш учраас аюулгүй байдлаа хангахыг холбогдож тодруулсан иргэдэд зөвлөж байгаа.

Бид тухайн асуудлыг шалгуулсны дараа албан ёсны тайлбар өгөх болно” гэлээ.

ХААН Банк сүүлийн жилүүдэд уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн бөгөөд бүрэн цахимжсан банк болох зорилт тавиад байгаа аж. Үүний илэрхийлэл нь Хаан банкаар дамжиж буй нийт гүйлгээний 98 хувь нь цахим сувгуудаар хийгдэж байгаагаас 47.5 хувийг Khan Bank аппликэйшний гүйлгээ эзэлдэг байна.

Тус банкны нийт харилцагчдын 60 орчим хувь буюу 1.6 сая нь цахим банкны хэрэглэгч төдийгүй Монгол Улс дахь интернэт банк, аппликэйшнээр хийгдэж буй нийт гүйлгээний 73 хувийг Хаан банк дангаар эзэлж буй.

Мөн түүнчлэн Khan Bank аппликэйшнийг сард 1.3 сая, долоо хоногт 1.0 сая, өдөрт 650 мянга орчим иргэн хэрэглэдэг гэсэн статистик бий. Харин тус холбоосыг хаанаас ямар зорилгоор иргэд рүү илгээж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан