Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Хөвсгөлийн байгаль хамгаалагчийн тухай баримтат кино ОУ-ын кино наадамд түрүүлжээ

Хөвсгөлийн байгаль хамгаалагчийн тухай баримтат кино ОУ-ын кино наадамд түрүүлжээ

Франц улсад зохион байгуулагдсан олон улсын “Fipadoc” кино наадамд гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран бүтээсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино тэргүүлжээ.

Монголын хойд нутгийн хөвч тайга, ан амьтад, нутгийн иргэдийн зан заншил, ахуй амьдралыг харуулсан киног бүтээхдээ багийнхан хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж зураг авчээ.

Нийт таван улсын байгаль хамгаалагчдын тухай хийсэн кинонуудаас Монголд хийсэн тэдний баримтат кино ийнхүү тэргүүлэв.

Хөвсгөлийн байгаль хамгаалагчийн тухай баримтат кино ОУ-ын кино наадамд түрүүлжээ

Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар-Афхами нь Монгол орны нүүдэлчин соёл ахуйг дэлхий нийтэд таниулах зорилгоор манай улсад тогтмол ирж ажиллаж буй. Түүний зургууд National Geographic Adventure, Le Figaro, Paris Match зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг бөгөөд өмнө нь хийсэн “Цаа бугын хүмүүс” баримтат кино нь Канадын кино наадмаас “Соёлын шилдэг кино”-ны шагналыг хүртэж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан