Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
"Дүнжингарав худалдааны төв орчмын замын асуудлыг цаг алдалгүй шийднэ"

Дүнжингарав худалдааны төв орчимд авто замын түгжрэл үүсч байгаа учир түгжрэлийг бууруулах замын хөдөлгөөн зохион байгуулалтын асуудлаар Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө. Тэрээр "Намайг сайдаар томилогдоод удаагүй байхад Дүнжингарав худалдааны төвийн ойр ормын асуудалтай холбоотой хэд хэдэн асуудлыг иргэд хэлж байсан. Энэ захын ойр орчмыг сайжруулах санал ирсний дараа нөхцөл байдлыг харсан. Улмаар сарын өмнө ажлын албаныхандаа хэлээд, Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудтай уулзахыг үүрэг болгосон. Сайд ирэх шаардлагагүй. Бид анхааралдаа аваад, асуудлаа шийднэ гэсэн ч өнөөдрийн хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Уг нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ мэт асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдмээр байна. Ойрын хугацаанд шийдлээ гаргаад, энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ" гэлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан