Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
88 настай ахмад дайчин дээрэмчнийг буудаж шархдуулжээ

ОХУ-ын Николаев мужийн Казанка тосгонд амьдардаг  эх орны дайны баатар, мэргэн бууч Антон Максимович Геращенко хэн хүний хайр татсан буурай. Тосгоныхон ч “Жинхэнэ ЗХУ-ын баатар. 100 гаруй фашистыг устгаж эх орноо хамгаалсных нь төлөө түүнд алтан таван хошуу өгсөн юм” гэж бахархана, хүндэлнэ.  Ер нь тэр муждаа бараг ганцаараа үлдсэн баатар. Хүүхдүүд нь ирээд авч явах гэдэг ч тэр манай тосгонд ийм сайхан хүмүүс байхад би газардахгүй ээ гээд явахгүй.

Нэг өдөр 40 эргэм насны нэгэн ирж “Би танай ач хүүгийн найз байна. Хэдэн цаас зээлүүлээч” гэхэд нь Антон Максимович хүссэнийг нь өгчээ. “Дараа нь ч бас янз бүрийн шалтгаанаар хэд хэдэн удаа ирсэн. Магадгүй манай гэрийг  ажиглаж байсан байх” гэж ахмад дайчин ярьсан байна.  
Гэтэл нэг өглөөгүүр тосгоныхон сэрж амжаагүй байхад шил хагарах чимээ гарч хэн нэгний хүнд алхаа сонсогджээ. Фротын дайчин тагнуулч энэ чимээнээр сэрж, шүүгээнээс гар буу аваад чимээгүй хэвтэж байж. Гэтэл нөгөө эр хүрз барьчихсан орж ирээд “За өвөө минь мөнгө, үнэт зүйлсээ өг. Эс тэгвэл хэрчээд хаячихна шүү” гээд хүрзээ далайх нь  тэр.

Ахмад дайчин хоёр удаа буудаж. Дайсны 100-гаад хүнийг нухчихсан дайчны гар харин энэ удаа чичирч байж. Насных ч байж мэдэх, эсвэл дээрэмчнийг өрөвдсөн ч байж мэднэ. Буудуулсан эр зугатааж нуугджээ. Хагас цагийн дараа шархадсан эрийг хүмүүс  эмнэлэгт хүргэсэн байна.
Нэг сум уушгийг нь шархдуулж, өнгөө нь ясанд нь хүрэлгүй маханд нь тусчээ. Ахмад дайчин ч цагдаад үнэнээ л хэлж. Бууны тухайд бараг 60 жилийн тэртээ хамтралын хонь хулгайлдаг бүлэг дээрэмчдийг мөрдөн хөөж явахад цагдаагийнхан бие хамгаалах зорилгоор өгсөн юм байж. Харин авахаа мартаж орхисноос олон жил өвгөнийд байсаар байжээ.

Эрүүгийн хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдэг тодорхойгүй байна. Юутай ч дээрэмчнийг эдгэхийг хүлээнэ. Гэхдээ тэр юу ч дээрэмдэж аваагүй. Ахмад дайчны хувьд хууль бусаар зэвсэг хадгалсан, гэхдээ түүний нас, гавьяаг харгалзана гэж мужийн Дотоод хэргийн удирдах газрын дарга Ольга Передеренко хэлж байна.
Шархадсан дээрэмчин эдгэрээд цагдаад ямар мэдүүлэг өгөх, яагаад ахмад дайчин, алдар гавьяатай хүнийг хүрзээр хэрчих гэж байснаа хэлэх л байх л даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан