Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Л.Оюун-Эрдэнэ: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хоёроор тогтохгүй

Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлбарласнаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулах гишүүдийн тоо хоёроор тогтохгүй цаашид нэмэгдэх нь ээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Одоогоор хоёр УИХ-ын гишүүн /Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрхтэй учир орон байранд нь үзлэг, нэгжлэг хийж болохгүй. Би прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, шүүх дээр очоод ялла гэж чадахгүй. Ийм нийгэм биш. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй, УИХ нууц санал хураалт явуулна.

Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой.

Улстөрчдийн ах дүү, хамаатан саднууд төрийн албанд томилогдох, тендерт оролцох боломжийг хязгаарлах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна. УИХ-ын гишүүн бол иргэн биш, иргэний төлөөлөл. Иргэдээс давуу нь халдашгүй байдал, мэдээлэлд нэвтрэх эрх мөн. Парламентын гишүүд өөрсдөө хулгай хийж, зээл авч, хэрэгт орж байгаа нь тэдний баталсан хуулийг хэн дагах юм бэ гэдэг асуудал руу аваачна” гэсэн юм. Мөн тэрбээр Засгийн газраас энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан асуудлыг тайлбарлахдаа “Отог нэртэйгээр Зайсангаар дүүрэн хаус барьж, тэнд бүх дарга нар нь амьдарч байхад яагаад ярихгүй гэж… Яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Баримт нотолгоотой мэдээллийг шүгэлдэж нийгмийн анхааралд оруулсан хүн ямар хариуцлага хүлээдэггүй болгож хуульчилна.

Авлига авдаг хууль хяналт, прокурорын байгууллагынхан, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг шүүрдэж, цэвэрлэнэ гэсэн үг. Засгийн газар, олон нийттэй хамтарч авлигатай тэмцсэнээр төрийн дээд, дунд, анхан шатны байгууллагуудын хууль бус үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцно” гэсэн юм.

Хэлсэн нь ажил хэрэг болбол орлогоосоо давсан зарлагатай, баян төрийн албан хаагч нар ажлаасаа чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөж, зарим нь “аавын хаалга” татаж, хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан