Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
"Трио" уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ
"Трио" уран сайхны кино өнөөдөр Монголд нээлтээ хийх гэж байна. Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл билээ. Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. "Трио" кино одоогийн байдлаар дараах шагналыг олон улсаас хүртээд байна.
Үүнд:
- 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал
- 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал
- 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал
- 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал
- 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал
- 2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал тус тус хүртээд байна.
0 Сэтгэгдэл





















