Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Дижитал Дархан – 2023” арга хэмжээ тун удахгүй...

Голомт банк дижитал технологийн хөгжлийг түгээх зорилготой “Нээлттэй ирээдүй” арга хэмжээг өнгөрсөн онд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр боловсрол, технологийн салбарын нийт 40 гаруй байгууллагын төлөөллүүд ирсэн зочдод өөрийн үйл ажиллагааг танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцсан юм. Харин энэ жил энэхүү арга хэмжээг “Дижитал Дархан - 2023” нэрийн доор зохион байгуулж, Дархан хотын иргэд, харилцагчдад дижитал шилжилт, технологийн шинэчлэлтийг танилцуулахаар төлөвлөөд байна.

“Дижитал Дархан 2023” арга хэмжээ нь 2023.03.03-04-ний өдрүүдэд Дархан хотын “Залуучууд” театрт болох бөгөөд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын 30 гаруй байгууллага нэгдэн оролцох юм. Арга хэмжээний үеэр дижитал хөгжил, технологийн дэвшлийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл болон хэлэлцүүлэг өрнөж, оролцогч байгууллагуудын зүгээс өөрийн үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөх нээлттэй бүүтүүд ажиллах болно.

Та “Дижитал Дархан – 2023” арга хэмжээнд ирснээр:

  • Өөрийн бизнесийн хамтрагчийг олох
  • Шинээр гарсан олон стартап, үйлчилгээтэй танилцах, хэрэглэгч болох
  • Оролцогч байгууллагуудаас хөнгөлөлт эдлэх
  • Голомт банк болон оролцогч байгууллагуудаас олгох шагналын эзэн болох
  • Чадварлаг мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох зэрэг боломжуудыг олж авах болно.

Зохион байгуулагч:

Голомт банк

Хамтрагч байгууллагууд:

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан