Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ДБЭТ гуравдугаар сарыг “Дон Кихот” балетаар эхлүүлнэ


ДБЭТ гуравдугаар сарыг “Дон Кихот” балетаар эхлүүлнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр гуравдугаар сарыг гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт Л.Минкусын “Дон Кихот” балетаар эхлүүлэх гэж байна. Энэ амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 4, 5-ны 17.00 цагт толилуулах юм. Үргэлжлэх хугацаа хоёр цаг бөгөөд долоогоос дээш насныхан үзэх боломжтой.

Мигель Де Сервантесийн "Кихот Ноён" зохиолоос сэдэвлэсэн энэхүү балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлдөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын адал явдал, хөгтэй үйл явдлуудыг үзүүлнэ.

Хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Кихот Ноён хэдийгээр туслах дүрийн баатар боловч хайртай хосын хувь заяаг сайхнаар шийдэх уран арга сийлэхээр шийднэ.

Дон Кихот балет нь аль нэг гол дүрийн баатрын үйл явдлын хурц өрнөлтийг үзүүлэхээс илүү, бүхий л жүжгийн турш догдлуулах өрнүүн үйл явдал, салахын аргагүй мэдрэмж бүхий цогтой үйл явдлууд тасралтгүй үргэлжилдгээрээ онцлог юм.

Хөгжим: Л.Минкус

Цомнол: Мигель Де Сервантесын зохиол

Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА

Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ

Ерөнхий зураач: Ц.Зориг, Г.Ганбаатар УГЗ

Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр

Дүрүүдэд:

Китри Базиль /үсчин залуу/

Дон-Кихот /рыцарь/

Санчо-Пансо /түүний зэвсэглэгч/

Лоренцо /Китрийн эцэг/

Гамаш /баян тайж/

Тореодор /бухтай тулалдагч/

Гудамжны бүжигчин

Мерседес

Китрийн найзууд

Зүүдний вариац

Гитартай бүжиг

IV-р үзэгдлийн Вариац

IV-р үзэгдлийн Испани

ДБЭТ-ын Симфони найрал хөгжим, балетын жүжигчид, МУК-ын оюутан сурагчид оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан