Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
О.Чинзориг: Нийтийн тээврийн 210 автобусанд цахим гэрчилгээ суулгасан

Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах ажлыг өчигдрөөс эхлэн гүйцэтгэсэн юм. Эхний ээлжид нийтийн тээврийн автобус болон төрийн үйлчилгээний автомашиныг хамруулж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл нийт хэчнээн автомашинд цахим гэрчилгээ буюу RFID суулгасан талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад "Нэг хоногийн хугацаанд нийтийн тээврийн 210 автобусыг цахим гэрчилгээнд хамруулсан. Хуваарийн дагуу төрийн үйлчилгээний автомашиныг хамруулна" гэлээ. 

RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжрах юм. Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах аж. Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан