Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2023 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН 3 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО

✅Засгийн газрын 2022 оны 371 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хуралдаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Үндэсний хорооны дэд дарга, Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын Сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Золбоо, Цахим хөгжлийн Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч З.Төмөртөмөө, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Монголын Ресторан Зоогийн газрын холбоо, салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хэд хэдэн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

✅Хуралдаанд Соёлын яамнаас Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны тухай танилцуулга, Гадаад харилцааны яамнаас “Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийн танилцуулга”, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос “Нэг сая жуулчин хүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх талаарх танилцуулга”, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Аялал жуулчлалын цахим шилжилт”-ийн талаар танилцуулгуудыг тус тус хийлээ.

✅Хуралдааны төгсгөлд Монголын Ресторан зоогийн газрын холбооны зүгээс 2 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Оросын тур операторуудын бизнес форумын тайлан, дүгнэлт”-ийн талаар Үндэсний хорооны хуралдаанд танилцуулсан юм.

✅Монгол орныг зорих гадаад жуулчдад цахимаар виз олгох цар хүрээг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалд түшиглэн богино зайд хямд үнэтэй бүсийн нислэг үйлдэх, нислэгийн давтамж, суудлын тоо хязгаарлалтыг цуцлах, агаарын тээврийн либералчлалд дорвитой алхам хийх, олон улсын жишиг, стандартад нийцсэн нисэх онгоцны буудлын тоог нэмэгдүүлэх, зочид буудал, үйлчилгээний салбарын стандартыг шинэчлэн мөрдүүлэх, үйлчилгээний салбарын ажил, мэргэжлийн индексийг эргэн харах зэрэг асуудлыг оролцогч талуудын төлөөлөл хөндөж байв.

✅Энэ удаагийн хуралдаанд оролцогчдын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн бөгөөд Үндэсний хорооноос баталсан тогтоол, зөвлөмжийг салбар бүрт ажил хэрэг болгохыг даалгав.

 

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан