Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Шар усны үерээс сэргийлэхийг анхаарууллаа

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Цаг агаар дулаан байхтай холбоотойгоор хуримтлагдсан цас, хөрсний ус, гол мөрний цас хайлж гудамж талбай, айл өрх усанд автах эрсдэлтэй учир болзошгүй тул шар усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Иймд гол усны ойролцоо, уулын ам орчимд суурьшиж байгаа айл өрх болон албан байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, шуудуу татах зэргээр эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Мөн гол горхи орчим бага насны хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх зөвшөөрөгдсөн гүүр гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
0 Сэтгэгдэл
























