Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ

RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ. Мөн нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ.

Мөн улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр жолоочийн татвар, хураамж, торгууль төлөлт, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд алсаас хяналт тавих, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн зорчилт бүртгэлд тулгуурлан татвар, зам ашигласны төлбөрийг харилцан адилгүй тогтоох боломж бүрдэх юм.

Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэл үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж суурилуулах ажил бүрэн дууссан. Баруун түрүүн, Налайх, Түргэний гол, Эмээлт, Гүнт, Гачуурт, Морингийн даваа зэрэг нийслэлийн харьяа найман шалган бүртгэх товчоог дугаар таних, чиглэлийн, өрөөний доторх, орчны хяналтын эргэдэг зэрэг нийт 57 камер болон бусад тоног төхөөрөмжөөр тоногложээ. Товчоодыг RFID төхөөрөмжөөр тоноглосон нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орох, гарах хөдөлгөөнийг бүртгэж, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.

Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер, Баянгол дүүргийн Модны 2-ын  уулзвар болон Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна.

 
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан