Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
БУЛГАН АЙМГИЙН ХАНГАЛ СУМЫН ХАРЬЯАТ ЦЭНДИЙН ҮЕНЧИД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТСЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Булган аймгийн Хөгжимт дуу бүжгийн театрын гоцлол дуучин, бүжигчнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уламжлалт өв соёлоо хөгжүүлэх үйлсэд 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Ц.Үенч “Ардын жүжигчин” цол тэмдэг авсныхаа дараахан төрөлх нутаг, театртаа ирлээ.
Түүний тасралтгүй урлагийн салбарт ажиллан ардын дуу дуулах, ардын урлагийг судлах, түгээн дэлгэрүүлж нийтийн хүртээл болгох, ардын дууны урын санг баяжуулахад авьяас чадвараа зориулж, үндэсний соёл урлагаа Франц, Герман, Бельги, Голланд, Швейцар, Испани, Их Британи, ОХУ, БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон орны тайзан дээр тоглон сурталчилсан, ардын дууны судалгааны чухал эх хэрэглэгдэхүүн болсон “Зуун лангийн жороо луус” ардын дууны цоморлогийг гаргаж, “Хойд эх”, “Их хааны удам”, “Сийлэн бөөр” зэрэг түүхэн уран сайхны кинонуудад гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Ардын жүжигчин цол тэмдэгийг олгосон билээ.
Булганхангайн нутгийн зон олны зүгээс халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.
0 Сэтгэгдэл
























