Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг энэ сарын 14-ны өдөр албадан гаргажээ.Тодруулбал, Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа. Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна.Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чандлан мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Хуурамч виз ашиглаж Монголд ирсэн Филиппин улсын иргэнийг албадан гаргалаа

0 Сэтгэгдэл
























