Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Шүглийн дуут дохиог сонссон даруйд хүүхдэд яаралтай тусламж үзүүлдэг болох ёстой

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар хэрэгжиж буй хүүхэд хамгааллын “Шүгэл” төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэ төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргээс эхлэн орон даяар хэрэгжих ба дараах зорилготой юм. Үүнд:

  • Хүүхдийн эсрэг аливаа дарамт, хүчирхийлэл, гэнэтийн осол, гэмтэл, эрсдэлээс хүүхэд өөрийгөө хамгаалах, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад хүүхэд хамгааллын  ШҮГЭЛ-ийн хэрэглээг аж байдалдаа нэвтрүүлэн хэрэглэж дадах, зан үйл болгон төлөвшүүлэхийг  эцэг, эх, асран хамгаалагч нар олон нийтэд уриалах,
  • Шүглийн дуут дохиог сонссон даруйд хүүхдэд шаардлагатай тусламжийг яаралтай үзүүлэхэд олон нийтийн хандлагыг нийгмийн бүхий л орчинд бүрдүүлэх,
  • Яаралтай тусламж хэрэгтэй хүүхдийг холбогдох чиг үүргийн байгууллагуудад мэдэгдэж хариу арга хэмжээ авах зорилготой. 

Ингэхдээ бүх Ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан 3-8 дугаар ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт ШҮГЭЛ-ийн хэрэглээ, зорилго, ач холбогдол, үр нөлөөг сурталчлан зохион байгуулна.

Цагдаагийн Ерөнхий Газраас ирүүлсэн “Хүүхэд хохирсон гэмт хэргийн сүүлийн таван жилийн статистик мэдээлэл”-ээс харахад тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт дорвитой буураагүй ба 2020 онд 1118, 2021 онд 1365, 2022 оны эхний есөн  сарын байдлаар 1462 хүүхэд гэмт хэргийн хохирогч болон бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 2021 оны байдлаар 0-18 насны 42,000 гаруй хүүхэд осол гэмтэлд орж Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд ирснээс зам тээврийн осол 2,674, түлэгдэлт 2,589, унаж бэртсэн 20,750 хүүхэд байна.

Хүчирхийллийн эсрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан бие хамгаалах тулааны урлаг, нүдний шүршигч, өөрийгөө хамгаалах хэрэгсэл, зэвсгүүд гэх мэт янз бүрийн хувилбарууд байдаг ч ШҮГЭЛ үлээх арга нь өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах, бусдад чимээ дохио өгөх, анхаарал татах зэрэг олон давуу талтай тул хүүхдэд хамгийн их тохирох шийдэл  хэмээн олон улсад үздэг.

Шүглийн давуу тал нь хохирогчийн эсрэг ашиглагдах боломжгүй, хэрхэн ашиглах талаар сурахад их цаг зарцуулах шаардлагагүй, аль ч насны хүн хэрэглэх боломжтой, үнийн хувьд боломжийн өртөгтэй байдаг байна. Мөн ШҮГЭЛ-ийн давуу тал нь дуут дохиог сонссон хүн бүрд хүчирхийллийг таслан зогсоогч байх боломжийг олгож байгаа явдал юм.

Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх “Шүгэл” төслийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхэд

  • БЗД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
  • БЗД-ийн Боловсролын хэлтэс
  • БЗД-дэх Цагдаагийн газар
  • БЗД-ийн Хамтарсан баг
  • БЗД-ийн ЕБС-ийн сургуулиуд
  •  “Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ,
  • “Лантуун дохио” ТББ
  • Орон нутгийн залуучуудын хөгжлийн төв
  • Монголын сайн дурынхны төв зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан