Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ

Шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ

Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх асуудлыг судалж байгаа аж.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр/2023.03.20/ “Засгийн газар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа шинэ төрсөн хүүхэд бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийнхээ гэрчилгээг шууд авдаг болох. Мөн энэ хувьцаа нь арилжааны зориулалттай биш тул иргэн нас барвал хувьцаа эзэмшигчийнх нь эрх зогсдог байх гэсэн зохицуулалт хийх шаардлагатай” гэж үзэн, судалгаа хийж байна. Шинээр төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж мэдэгдээд байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос өмнө мэндэлсэн Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан