Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
"Жизель" балетыг шинэчилсэн найруулгаар ирэх сард толилуулна

Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор нэрлэгддэг А.Аданы “Жизель” балетыг шинэчилсэн тавилтаар дөрөвдүгээр сарын 1,, 2-ны өдрүүдэд тайзнаа тавих гэж байна.
Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн уг бүжгэн жүжиг ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар мэндэлж байсан түүхтэй юм. Үүнээс хойш 42 жил энэхүү хувилбараар тоглож 2022 оны дөрөвдүгээр сард ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар шинэчлэн тавьсан юм. Сонирхуулахад, Монголын анхны хун гэсэн хүндтэй нэрийг авч, сонгодог урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаа тунхагласан Ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун Монголын анхны Жизель юм.
0 Сэтгэгдэл





















