Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаалтыг олгож эхэллээ

Өнгөрсөн 2022 оны иргэдийн орон сууц, сургалтын төлбөр, бусад татварын хөнгөлөлтийг нийслэлд эхлэн олгож байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын тайлан 2022 оны тайланг 293 мянга 963 иргэн ирүүлснээс 54 мянга 153 иргэн нь татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргаад байгаа аж.

Хүсэлт гаргасан иргэдийн 2022 онд төлсөн 64,4 тэрбум төгрөгийн татварыг нь буцаан олгох юм байна.

Тухайлбал хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан болон барьсан 32 мянга 560 иргэнд 55 тэрбум төгрөг буцаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн сургалтын төлбөр төлсөн 21 мянга 452 иргэнд 9,2 тэрбум төгрөгийн төлсөн татварыг нь буцаан олгоно.

Орон нутгийн хувьд буцаан олголтыг данс руу нь шилжүүлээд эхэлсэн бөгөөд одоогоор Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Булган, Говьсүмбэр, Орхон, Хэнтий аймгууд буцаан олголтоо 100 хувь  авсан болохыг ТЕГ-аас мэдээллээ.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан