Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Голомтын төгөл” 740 гаруй гацуур модтой боллоо

Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд жил бүрийн Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан гацуур мод тарьдаг уламжлалтай. “Нэг өдрийн амралтаа нэг насны буянаар сольж, Голомтын төглийг бүтээцгээе” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдсан энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд болон Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуусын төлөөллүүд оролцож “Голомтын төгөл”-дөө мод тарьснаар нийт 740 гаруй  гацууртай боллоо.

Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд Монголын анхны 1000 гацуур модтой төглийг бий болгохоор зорьж зөвхөн гацуур мод тарьдаг байсан бол энэ жил аяны цар хүрээгээ тэлж Бого-Гарден мод үржүүлгийн хүрээлэнд нарс, бүйлс, гацуур мод тарьж үржүүлгийн ажилд хувь нэмрээ оруулснаараа онцлог байв.

 

 

 

Аяныг хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш Голомт банк  тарьсан модоо арчилж тордон, ургуулахад анхаарал хандуулж жилийн дөрвөн улиралд мэргэжлийн багтай хамтран арчилгаа усалгааны ажлуудыг  хийсээр ирсэн төдийгүй цаашид ч ҮСАХ болон Бого-Гарден хүрээлэнд тарьж ургуулсан моддынхоо арчилгаа, усалгааг тогтмол хийж ногоон байгууламжид бодитой хувь нэмэр оруулахаар зорьж байна. Голомт банкны хамт олон гацуур модыг Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэйгээс гадна жилийн дөрвөн улирал ногооноороо байж их хотын өнгө үзэмжид үзүүлэх эерэг нөлөө, орчиндоо ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээ, насжилт өндөр зэрэг олон давуу талтай хэмээн сонгож тарьдаг билээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан