Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
С.Төгс “Шөнө дундын бүжиг”-ийн Цэнгэлийн дүрээр тайзаа

“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэхээр болсон.

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд: Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид нар тоглоно. Түүнчлэн эл уран бүтээлийн “шигтгээ” дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор “Орфей” театрынхантай нэгджээ. Тодруулбал, загвар зохион бүтээгчдийн урласан шилмэл хувцаснуудыг загварын тайзнаа “амилуулдаг” С.Төгс энэ удаа театрын тайзнаа “Шөнө дундын бүжиг”-ийн Цэнгэл хэмээх дүрээр “амьдарна”.

Дашрамд дурдахад, “Шөнө дундын бүжиг” нь “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. “Энэ нийгэмд бодит байдал дээр хүн төрхтэй араатан олон болж. Сайхан сэтгэл, үнэнч хайранд бус эд хөрөнгө, хөнгөн жаргалдаа, шуналдаа автан амьдрах хүн сүрэг болж” гэдгийг тод томруунаар харуулдаг, содон сонирхолтойгоор өгүүлдэг эл жүжгийг М.Батболд өнөө цагийн үзэгчдэд зориулан найруулах бөгөөд энэ удаа кабаре драм төрлөөр, насанд хүрэгчдэд зориулан хүргэхээрээ онцлог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан