Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Долдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг ДАРААХ байдлаар НЭМНЭ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд:

Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас төсвийн тодотгол хийх саналаа бэлтгээд, намын бүлэгтээ өнөөдөр танилцууллаа. Бүлгээр хэлэлцэн дэмжсэн тул маргааш Засгийн газрын хуралдаанд оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ.

Цалин тэтгэврийг нэмэх чиглэл гарлаа. Гэхдээ хавтгайруулж нэмэхгүй. Суурь тэтгэвэр тэтгэмж, цалинд өөрчлөлт оруулна гэсэн үг. Нийт 1.3 их наяд орчим төгрөгийн төсөв шаардлагатай болж байгаа юм. Хамгийн эхэнд урлаг, спортын салбарын цалинг нэмнэ. Цалинг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэх боломжтой" гэв.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 565 мянга байгаа. Долдугаар сарын 1-нээс 750 мянга болж нэмэгдэнэ.

Салбар хооронд ангиллын болон цалингийн ялгаатай байдал үгүй болно гэсэн үг. Тэд нэг ангилалд орсноор нэг суурь цалингаас эхэлнэ.

Мөн аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны байгууллагын ажилчдын цалинг нэмнэ. Суурь цалинг 1 сая төгрөг руу аваачна.

Төрийн тусгай албан хаагчдын хувьд цагдаа, дотоод цэргийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөгт хүргэнэ.

Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 10 хувиар нэмэгдүүлнэ. гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан