Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулна гэв

Ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг  хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулах гэнэ.  Ингэхдээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийж, журманд өөрчлөлт оруулах аж.

Хүүхдийн мөнгөний талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана" гэх мэдээллийг өгсөн билээ. Түүнчлэн энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно.  Мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан