Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
ECLIPSE хөгжмийн фестиваль зургаадугаар сарын 10-нд болно

KHARKHORUM: ECLIPSE хөгжмийн фестиваль зургаадугаар сарын 10-нд болно

Хархорум хөгжмийн фестиваль хоёр дахь жилдээ Eclipse нэртэйгээр энэ сарын 10-нд Степп Арена-Мөсөн өргөөд болно. Дэлхийн шилдэг техно DJ нарын нэгд тооцогддог DJ болон продюсер Nina Kraviz Монголд анх удаа ирж, энэ удаагийн KHARKHORUM-Eclipse фестиваль дээр тоглох болсон нь энэ фестивалийн онцлог юм байна. Мөн домогт Ben Frost, Dopplereffekt, Alex Wilcox нарыг урин тоглуулж байгаагаас гадна Монголын шилдэг DJ нар Mara b2b TMK, NOMTII оролцох аж. 

Тэд сар нарыг халхалж, хиртэх үед гэрэлт өдрийг сүүдэр нөмрөн авахуйд үл таних, ер бусын ертөнцөд нэвтэрч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх дэлхийн хэмжээний тайз гэрлийн гайхамшиг, дэлгэц, шилдэг артистуудын хөгжмийн ур чадварыг хослуулсан тоглолтоо үзүүлэх юм. 

Энэхүү KHARKHORUM: ECLIPSE нь урьд өмнө нь байгаагүй сонирхолтой том хэмжээний лед дэлгэцийн инстолляцаар дамжуулан, Испанийн уран бүтээлч Эфренийн этгээд сонин ертөнцөөр аялуулах электроник хөгжим болон дижитал урлагийн сонирхолтой хоршил байх ажээ. 

VI/10 бол олон улсын болон дотоодын шилмэл DJ нарын хөгжимд живэх, харах, сонсох, мэдрэмжийг нэг дор олгох дахин давтагдашгүй үдэш юм. 

Тасалбарыг www.steppearena.mn авах боломжтой. 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан