Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “Ecosystem-led Innovation” шагнал хүртлээ

Дижитал банкны шийдэл, программ хангамжийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч, EdgeVerve Systems-ийн салбар Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards – 2023” арга хэмжээнд Голомт банкийг Нээлттэй банкны API платформыг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсдаа өргөн цар хүрээг хамарсан, тогтвортой дижитал эдийн засгийг бий болгож байгааг нь өндрөөр үнэлж “Ecosystem-led Innovation” төрөлд шилдгээр шалгарууллаа. Энэ жилийн хувьд инновацид анхаарлаа хандуулан өөрчлөлт шинэчлэлд үргэлж бэлэн байж, дижитал шилжилтийг хурдтайгаар хийж буй дэлхийн шилдэг банкнуудыг нийт 10 төрөлд тодруулжээ.

Голомт банк 2020 оноос Монголын орчин үеийн банк, санхүүгийн салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж, инноваци суурьтай Нээлттэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа цогцоор нь нэвтрүүлсэн бөгөөд харилцагч болон бизнесийн онцлогт тохирсон багц үйлчилгээг API системээр дамжуулан хүргэж, нийгэмд дижитал шилжилтийн соёлыг түгээх, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарыг хамарсан, өргөн цар хүрээтэй дижитал экосистем, дижитал эдийн засгийг бий болгож хамтдаа хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ талаар Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Хуваалцах нь хамгийн зөв шийдэл. SOA архитектур, Finacle core зэрэг банкны системийн функц, бизнес загваруудыг ашиглан боловсруулсан нээлттэй банкны API нь өөрсдийн бий болгосон сайн шийдлүүдээ өөр хоорондоо хуваалцах тухай юм. Голомт банк нээлттэй банкны платформ төдийгүй технологийн мэдлэг, давуу тал, бизнесийн туршлага, дэд бүтцээ харилцагчид, хамтрагч байгууллагуудтайгаа нээлттэй хуваалцаж, банкны үйлчилгээг дараагийн шинэ шатанд гаргах нэгдсэн экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан