Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна"

14

"Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна"

Захиргааны хэргийн давж заалдах шатны өчигдөр болсон шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас  мэдээлэл хийлээ. 


ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх.

Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна”.

Өмгөөлөгч О.Батхүү “Энэ асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Эхний ээлжинд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн. Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй. Иймээс ШӨХТГ-т “Банкууд нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч иргэдийг хохироогоод байна” гэх гомдол, хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий есөн банкинд шалгалт оруулж 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоосон. Шүүхэд хандахад үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл хийсэн. Үүний үр дүнд захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарлаа. Банкууд давж заалдсан ч Дээд шүүх хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал өмнө нь Дээд шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд эцэслэгдсэн маргаан. Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоочихсон” гэлээ.

Өмгөөлөгч С.Ялалт “ШӨХТГ-аас банкуудад тавьсан албан шаардлагын дагуу давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр шимтгэлийн асуудал хоёр удаа шийдэгдсэн. Иргэд сайн дураараа нэхэмжлэл гаргаад хоёр удаа шимтгэлээ авчихсан баримт байгаа. Энэ хоёр хэрэг дээр миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан