Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023″ арга хэмжээнд оролцлоо

Голомт банк “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023″ арга хэмжээнд оролцлоо

“Тогтвортой санхүүгийн долоо хоног – 2023″ цуврал арга хэмжээ Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор 6-р сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Голомт банк Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой (MSFA) хамтран “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт орж, туршлага солилцлоо.

Олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий тус арга хэмжээний үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний зорилтот хувь нэмэр, Хариуцлагатай банкны зарчмуудыг хэрхэн үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм. Голомт банк НҮБ-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргасан банкнуудын нэгдсэн “PRB 2030 Core Group” ажлын хэсгийг манлайлан ажиллаж байгаа билээ.

Мөн НҮБ-ын Байгаль орчин, санхүүгийн санаачилгаас гаргасан банкны салбарын нөлөөллийн шинжилгээний аргачлалыг ашиглан зээлийн багцын хувьд байгаль орчинд нөлөөлж буй эерэг, сөрөг нөлөөллийг шинжилж, ус болон уур амьсгалын нөлөөллийг хамгийн өндөр хэмээн тодорхойлсон юм. Үүний хүрээнд уур амьсгалын эрсдэлийн удирдлагадаа анхааран ажиллаж, Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлд Монгол Улсаас албан ёсоор нэгдсэн гурав дахь байгууллага болсныг дуулгахад таатай байна. Дэлхийн 400 гаруй банк санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлийн боловсруулсан тус аргачлалыг Голомт банк хэрхэн үйл ажиллагааны уур амьсгалын эрсдэлийн удирдлагатай уялдуулж, нөлөөлөл ихтэй зээлийн багцын карбон тооцоололдоо ашигласан талаарх бодит туршлагуудаасаа бусад банк, санхүүгийн болон олон улсын байгууллагуудтай хуваалцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан