Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
ДБЭТ "Жизель"-ээр 60 дахь улирлын үзвэрээ хаана

Дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг А.Аданы “Жизель” балетыг шинэчилсэн тавилтаар энэ амралтын өдрүүдэд толилуулна. Энэхүү балетыг толилуулаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театр есдүгээр сар хүртэл уран бүтээл толилуулахгүй аж.  

Монголын тайзнаа тэртээ 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд мэндэлсэн уг бүжгэн жүжиг ЗХУ-ын ардын жүжигчин Ф.Г.Кайданийн хувилбараар мэндэлж байсан түүхтэй. Үүнээс хойш 43 жил энэхүү хувилбараар тоглож 2022 оны дөрөвдүгээр сард ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар шинэчлэн тавьсан билээ.

Эхний өдөр буюу бямба гарагт Жизельд ДБЭТ-ын гоцлооч М.Нандинцэцэг гоцлох бол ням гарагийн тоглолтод Г.Нямцэрэн гоцлох юм.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 40-80 мянган төгрөгийн үнэтэй байна.

ДБЭТ "Жизель"-ээр 60 дахь улирлын үзвэрээ хаана

ДБЭТ "Жизель"-ээр 60 дахь улирлын үзвэрээ хаана

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан