Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллав. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. "Эрдэнэс Тавантолгой" компани 2022 онд нийт 1,1 тэрбум ам.долларын орлого олсон бол бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11,5 сая тн нүүрс борлуулж, 1,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент хийж чадвал нэг жилд олж байсан орлогыг хагас жилийн хугацаанд олох боломжтой талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээлэв.

Засгийн газраас нүүрсний үнийг нэмэгдүүлэх, нүүрсний тээврийн орлогыг дотооддоо төвлөрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь нүүрсний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв. Тодруулбал, нийт 20 удаагийн арилжаагаар 1,2 сая тн нүүрсийг 140,92 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40.0 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Хатуу коксжих нүүрс нэг тн-ыг хамгийн багадаа 131,6 ам.доллароор борлуулж, хамгийн ихдээ 182,1 ам.долларт хүргэж борлуулаад байна. Мөн цахим арилжаагаар бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр зардаг болж эрчим хүчний болон сул коксжих нүүрсийг худалдаалж эхэлсэн талаар мэдээллээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК найман төсөл хэрэгжүүлж буй. Бортээг хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой – Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төслийн явцтай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцав. Нүүрс баяжуулах үйлдвэр хугацааныхаа дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийж байгаа учраас 2024 онд ашиглалтад орохоор байна. Тус үйлдвэр нь одоо зарж байгаа нэг тн нүүрсэн дээр 60-80 ам.долларын орлого олох боломж бүрдүүлэх юм. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр  нүүрсний экспорт, орлого нэмэгдэнэ, төдий чинээ улс орны эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дэмжин ажиллана гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан