Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Алга болсон охиныг 8 хоногийн дараа олжээ
ОХУ-ын Ростов хотод найм хоногийн өмнө алга болж цагдаагийнхан эрж байсан  есөн настай охиныг олсон байна. Оросын ДХЯ-ны Ростов мужийн удирдах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр Даша Попова охиныг хотын “Алмаз” зах дээрээс олжээ. Охиныг хичээлээсээ тараад гэртээ ирж байхад нь орцны нь үүднээс Аксая хотын оршин суугч 57 настай Александр Максимов авч яван барьцаалсан  байна. Барьцаалагч, охины эцэг эхтэй холбоо барьж төлбөр нэхэхээр төлөвлөж байсан ч өнөөдөр танил бүсгүйтэйгээ уулзахаар зах дээр ирэх үеэр нь бүсгүй машины ачааны хэсэгт охин байхыг мэдээд цагдаад мэдэгдсэнээр олж илрүүлсэн байна. Сэжигтэн зугтаахыг завдсан ч тэр дор нь баривчилжээ.
Одоо охин хууль хяналтынхан болон сэтгэлзүйчдийн мэдэлд тайван байгаа юм байна.
Охиныг найм хоногийн турш цагдаагийн бие бүрэлдхүүн, сайн дурын 20 мняга орчим хүн хайж байсан юм. Эрлийн ажиллагааг цагдаагийнхан, цэргийн албан хаагчид, сайн дурынхны оролцоотой оросын бүс бүс, тэр бүү хэл Украйны нутагт ч явуулаад  олохгүй байсан юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан