Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Соёлын наадам 15 дах жилдээ зохион байгуулагдана

Соёлын наадам 15 дах жилдээ зохион байгуулагдана

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 7 дугаар сарын 11-12, Уяачдын наадмыг 7 дугаар сарын 13-нд Соёл Урлагийн Их Сургууль (СУИС)-ийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулна.

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн  энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Энэ хүрээнд “нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн  яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ (уламжлалт бүжиг), хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болох бөгөөд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстай танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой.

“Соёлын наадам”-ыг Монгол Улсын Соёлын яам, СУИС, “Монгол Наадам” цогцолбор хамтран зохион байгуулж, соёлын өвийг дэмжигч Рио Тинто компани дэмжин ажиллаж байна. “Соёлын наадам” нь 2008 оноос зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан