Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Гэм зэмгүй мусульманчууд” киноны продюсерыг баривчилжээ
Лалын шашны зөнч Мухаммедыг гутаан доромжилсон “Гэм зэмгүй мусульманчууд” богино хэмжээний кино хийж интернетэд байрлуулсан америкийн продюсер Накула Бассели Накула өчигдөр Лос-Анжелос хотоос баривчилсан байна. Түүнийг хянан харгалзах хугацааны нөхцөл зөрчсөн гэж баривчилжээ. Тэр 2010 онд банкны зээлийн карт хуурамчаар ашигласан гэж үзэж таван жилийн хугацаанд интернет ашиглахыг нь хориглосон юм байна. Лос-Анжелосын шүүх түүнийг “тусгай зөвшөөрөлгүйгээр интернетийн сүлжээнд орох”-ыг хориглосон аж.
Түүний зөнч Мухаммедыг гутаан доромжилсон “Гэм зэмгүй мумульманчууд” киноноос болж лалын шашинт Египет, Йемен, Ливан, Ливия, Судан, Тунис зэрэг улсад америкийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж олон оронд АНУ-ын ЭСЯ-ны дэргэд жагсаал цуглаан болж олон хүн нэрвэгдсэний дотор Ливийн Бенгази хотноо консулын газар луу жагсагчид дайрснаас Элчин сайд Кристофер Стивенс болон гурван ажилтан амь үрэгдээд байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан