Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эртний буддын бурхныг сүүлт одоор хийсэн гэнэ
Нацист германы рейхсфюрер СС Генрих Гиммлерийн илгээсэн нууц экспедицийн 1938 онд төвдийн Лхас хотоос олж аваачсан “Төмөр хүн” нэртэй будда бурхныг ямар ч байсан манай гаригийн эд зүйлээр хийгээгүй гэдгийг германы эрдэмтэд тогтоосон байна. Судалгаа хийсэн Венагийн Штутгартын их сургуулийн Планетологийн дээд сургуулийн доктор Элмер Бухнер нарын эрдэмтэд энэ баримлыг маш ховор төмрөөр хийснийг үзвэл сүүлт одны хэлтэрхийгээр хийж гэжээ. Судалгаагаар энэ металл дээд зэргийн нягтралтай, никелийн өндөр агуулгатай нь тодорхой болжээ.
Тэд хожим нь “чин гүрэн” гэж нэрлэсэн тэнгэрийн энэ эрхэс 15 мянган жилийн өмнө нисч ирсэн байх гэж таамаглаж байна. Ингэхдээ Сибирь болон Монголын хил залгаа газарт гурван хэсэг болж унаснаас хоёрыг нь 1912 онд алтны хайгуулчид олж. Одоо германд байгаа энэ бурхан ердөө л 23х13х10 см-ийн хэмжээтэй атлаа 10 кг илүү жинтэй гээд бодохоор үнэхээр манай дэлхий дээр ийм металл хараахан байхгүй болж таараад байгаа юм байна.
Харин бурхныг хэн, хэзээ хийсэн нь бас тодорхойгүй. Судлаачдын үзэж байгаагаар лавтай нэг мянган жил гэж байгаа бол хаана хийсэн нь бүү мэд. Хятад биш, Энэтхэг биш, Төвд ч бас биш бололтой.
Гиммлерийн тушаалаар нацист герман “Анненербе” буюу Эртний германы түүх, олдвор судлах нийгэмлэг” гэж байгуулсан нь төвдөөс үүнийг олсон юм.
Бурхны дүрслэлийн хувьд гэдсэн дээрээ хас тэмдэгтэй байсан нь нацистуудын анхаарлыг татсан байж таараа. Харин зүүн гартаа барьсан зүйл нь лийр жимс юм уу, эсвэл мөнгөний уут уу гэдэг нь тодорхойгүй ч энэ бол эртний буддын эрүүл мэндийн юм уу, дайны бурхан Вайшравана болж таарч байна.
Энэ ховор олдвор 2007 оныг хүртэл Германд нэгэн хүний хувийн цуглуулгад байж байгаад тэр хүн нь хоёр жилийн өмнө жижигхэн хэлтэрхийг судалгааны зориулалтаар өгсөн юм байна.
Эрдэмтэд энэ олдворыг лавтай 20 мянган доллараар үнэлэгдэнэ гэж байна.
Нацист германы рейхсфюрер СС Генрих Гиммлерийн илгээсэн нууц экспедицийн 1938 онд төвдийн Лхас хотоос олж аваачсан “Төмөр хүн” нэртэй будда бурхныг ямар ч байсан манай гаригийн эд зүйлээр хийгээгүй гэдгийг германы эрдэмтэд тогтоосон байна. Судалгаа хийсэн Венагийн Штутгартын их сургуулийн Планетологийн дээд сургуулийн доктор Элмер Бухнер нарын эрдэмтэд энэ баримлыг маш ховор төмрөөр хийснийг үзвэл сүүлт одны хэлтэрхийгээр хийж гэжээ. Судалгаагаар энэ металл дээд зэргийн нягтралтай, никелийн өндөр агуулгатай нь тодорхой болжээ.Тэд хожим нь “чин гүрэн” гэж нэрлэсэн тэнгэрийн энэ эрхэс 15 мянган жилийн өмнө нисч ирсэн байх гэж таамаглаж байна. Ингэхдээ Сибирь болон Монголын хил залгаа газарт гурван хэсэг болж унаснаас хоёрыг нь 1912 онд алтны хайгуулчид олж. Одоо германд байгаа энэ бурхан ердөө л 23х13х10 см-ийн хэмжээтэй атлаа 10 кг илүү жинтэй гээд бодохоор үнэхээр манай дэлхий дээр ийм металл хараахан байхгүй болж таараад байгаа юм байна.
Харин бурхныг хэн, хэзээ хийсэн нь бас тодорхойгүй. Судлаачдын үзэж байгаагаар лавтай нэг мянган жил гэж байгаа бол хаана хийсэн нь бүү мэд. Хятад биш, Энэтхэг биш, Төвд ч бас биш бололтой.
Гиммлерийн тушаалаар нацист герман “Анненербе” буюу Эртний германы түүх, олдвор судлах нийгэмлэг” гэж байгуулсан нь төвдөөс үүнийг олсон юм.
Бурхны дүрслэлийн хувьд гэдсэн дээрээ хас тэмдэгтэй байсан нь нацистуудын анхаарлыг татсан байж таараа. Харин зүүн гартаа барьсан зүйл нь лийр жимс юм уу, эсвэл мөнгөний уут уу гэдэг нь тодорхойгүй ч энэ бол эртний буддын эрүүл мэндийн юм уу, дайны бурхан Вайшравана болж таарч байна.
Энэ ховор олдвор 2007 оныг хүртэл Германд нэгэн хүний хувийн цуглуулгад байж байгаад тэр хүн нь хоёр жилийн өмнө жижигхэн хэлтэрхийг судалгааны зориулалтаар өгсөн юм байна.
Эрдэмтэд энэ олдворыг лавтай 20 мянган доллараар үнэлэгдэнэ гэж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























