Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баасан гаригаас банкууд ипотекийн зээлийг хэвийн олгоно

Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээлийн хувьд дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалт тогтоож эхлээд хоёр дахь жилдээ болж буй. Хэдийгээр энэ оноос ихэнх банк ипотекийн зээлийн материал авч байгаа ч эх үүсвэрээс шалтгаалж хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байлаа. Тэгвэл ирэх Баасан /2023.09.01/ гаригаас арилжааны банкууд ипотекийн зээлийг хэвийн олгохоор болжээ. Энэ талаар банкуудаас тодрууллаа.

ХААНБАНК ЗЭЭЛДЭГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ, СУДАЛГААНЫ ДАГУУ ЗЭЭЛ ГАРГАНА

Хаанбанкнаас ипотекийн зээл олголтын талаар асуухад "Ирэх есдүгээр сарын 1-нээс зээл олголт хэвийн үргэлжилнэ. Бид зээлдэгчдийн хүсэлтийг одоо ч хэвийн аваад явж байгаа. Хүлээлгийн хугацааны хувьд зээлийн эх үүсвэрээс шалтгаалж харилцан адилгүй.

Ирэх Баасан гаригаас хүсэлт гаргасан зээлдэгч бүрийн материалыг авна. Эдийн засагчид хянаж, зээл олголт хэвийн явагдана гэсэн үг.

Гэхдээ өмнө нь хүсэлт өгсөн хүлээлгэд байгаа харилцагчид хугацааны дагуу эхэлж авна. Шаардлага хангаж байгаа хүмүүс онлайнаар болон банкны салбар дээр очиж хүсэлт гаргаж болно" гэлээ.

ХАСБАНК ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮН БҮРИЙН МАТЕРИАЛЫГ АВНА

Хасбанкны хувьд хүсэлт гаргасан шаардлага хангасан зээлдэгчдийн материалыг авч байгаа бол ирэх Баасан гаригаас хүсэлт өгсөн хүн бүрийн материалыг авах аж. Одоо бол тус банк салбарууд дээр ирсэн харилцагчийн хүсэлтийг авч, зээлийн судалгааг хийж, зээлийн эргэн шийдвэрийг гаргаж эх үүсвэрийн зөвшөөрөл төвөөсөө авч олголтыг хийж байгаа. Харин ирэх сарын 1-нээс бүх хүсэлтийг хянах юм байна.

Хэдийгээр зээл олголт хэвлийн үргэлжлэх ч хүлээлгийн хугацаа өндөр саруудад ачаалал их байсан. Тэгэхээр дарааллын дагуу зээлийн олголтууд хийгдээд явна.

Ямартай ч Баасан гаригаас иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг авч, судалж, шийдвэр гаргана. Олголтыг байгаа эх үүсвэртээ тааруулж гаргана" гэв.

КАПИТРОН БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ООЧЕР БАГАТАЙ ОЛГОЖ БАЙГАА

Капитрон банкнаас асуухад "Ипотекийн зээлийг хэвийн олгох мэдээлэл ирсэн. Бид зээлдэгчдийн хүсэлтийг авч зээл олголтыг хэвийн хийж байгаа. Мэдээж хүлээлгийн хугацаа бий. Гэхдээ бусад банктай харьцуулахад манай банк хамгийн бага оочертой. Ирэх Баасан гаригаас эх үүсвэр олголт хэвийн болбол зээлийн хүсэлт гаргасан харилцагчдад шалгуурын дагуу олгоно" гэх хариултыг өглөө.

Харин Голомт банкны тухайд хүсэлтүүдийг хэвийн авч байгаа бөгөөд хүлээлгийн хугацаа 10-12 сар байгаа. Эх үүсвэр хэвийн болбол зээл авах хүсэлт гаргасан хугацааны дагуу олгоод явна гэлээ.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг. Арилжааны банкууд иргэдийн зээлийн хүсэлтэд дарагдаж, хүлээлгийн хугацаа уртасч байгааг онцолсон юм. Хэдийгээр олголт тэг зогсоогүй ч хүсэлт гаргасан даруйдаа шийдвэрлүүлнэ гэдэг боломжгүй болсон байна. Тиймээс зээлийн хүсэлт авч байгаа ч хүлээлгийн хугацааг урьдчилж хэлэх боломжгүй байгаа аж. Ямартай ч ирэх сарын 1-нээс арилжааны банкууд ипотекийн зээлийг хэвийн олгохоор болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан