Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Гүржид өнөөдөр парламентын сонгууль болно
Ойрын жилүүдэд гүржийн улс төрийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж шинжээчдийн үзэж байгаа парламентын сонгууль өнөөдөр Гүржид эхэлнэ. Сонгуульд өнөөдөр эрх барьж ерөнхийлөгч Михаил Саакашвилийн “Үндэсний хөдөлгөөний нэгдэл” болон Бидзин Иванишвилийн тэргүүлдэг, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” нэгдэл өрсөлдөнө. Ням гарагийн орой болсон телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ерөнхийлөгч Саакашвили сонгогчдыг сэтгэл хөдлөлөөрөө биш харин ч итгэл найдвараа бодож булаан эзлэгчдээс улс орноо чөлөөлөхийн төлөө сүүлийн шийдвэрлэх алхмаа хийхийг уриалсан байна. Сонгуулийн кампаниит ажил, сурталчилгааны үед улс төрийн намуудын уулзалт, цуглааны үеэр тус оронд олон тооны халдлага, мөргөлдөөн гарч байсан юм.
Сөрөг хүчнийхэн сонгуулийн санал хураалт, тоолох ажлын үед будлиан луйвар гарах вий хэмээн ихээхэн болгоомжилж байгаа юм. Тус улсын телевизийн мэдээлж байгаагаар санал хураах үеэр 60 мянга ажиглагч ажиллах юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан