Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Чингис хаан хамтлаг "XXI зуун" тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

Чингис хаан хамтлаг "XXI зуун" тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

Чингис хаан хамтлаг энэ сарын 16-нд  төв цэнгэлдэх хүрээлэнд XXI-р зуун нэртэй тоглолтоо хийхээр болжээ.Өдгөө 34 жилийн түүхтэй тус хамтлаг нь хамгийн сүүлд 2007 онд бүрэн хэмжээний тайзны тоглолтоо хийж байв. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар On”&Off продакшн ажиллана.

Чингис хаан хамтлаг нь 1989 оноос эхлэн уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм. Хамтлагийн гаргасан “Хаалгыг минь тогшооч, Эрхүүгийн хавар” цомгууд нь Монголд хамгийн олон жилийн турш их эрэлттэй, өндөр үнэтэй борлогдсон цомгоор тодорч байлаа. 2007 онд зохион байгуулагдсан “Монголын Алтан дуу” наадмаас “ Төрсөн өдрийн дуу, 18 нас минь бүү орхиоч” гэсэн дуу нь “Алтан дуу” шагнал авчээ.

Чингис хаан хамтлагийн ахлагч МУАЖ Д. Жаргалсайхан “Олон улсад монголын түүхийн нэртэй олон хамтлаг байдаг. Гэхдээ монголын түүхийг монголчуудаас илүү дуулна гэдэгт би итгэдэггүй. Миний бие Чингис хаан хамтлагийг нуруундаа үүрч, явдаг.

Үзэгч сонсогчидтойгоо тоглолтоороо эргэн уулзаж байгаад баяртай байна. Өнгөрсөн онд 21 аймгийг тойрон аялан тоглолтоо хийсэн. Тиймээс бэлтгэлтэй байгаа. Тоглолтод хүмүүсийн хамгийн их сонсдог, мэддэг 35 дууг Чингис хаан хамтлаг дуулна” гэв.

On&Off продакшны ерөнхий захирал МУСГЗ С. Ононбат "Чингис хамтлаг маш олон гайхалтай бүтээлтэй. Тэдгээр дуугаар дамжуулан сонсогч залуучуудад амьд мэдрэмжийг өгнө" гэлээ.

Үзэгчдийн тав тухыг хангах зорилгоор хоол, шар айргийн нийт 20 асар байрлуулсан аж. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулах бөгөөд байраа эзлэн, тухлан суух боломжтой. Тоглолт 17:30 цагаас эхэлж, шөнийн 12:00 цагт өндөрлөнө.

Тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА, С.Сэрчмаа, СТА С.Наран, Хар сарнай хамтлаг, Niciton хамтлаг, Guys хамтлаг, Киви хамтлаг зэрэг уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөнө.
Тоглолтын талаарх мэдээллийг 1900-1950, 8583-6464 гэсэн дугаараас мэдээлэл авна. Тасалбарыг Ticket.mn болон 1900-1950 дугаараас захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой. Мөн цахим орчноос тасалбар авах боломжгүй иргэд тасалбар худалдаалах цэгүүдийг байгуулжээ.

Тодруулбал, Нарантуул, Хүчит шонхор, Хархорин захууд, Улсын Их дэлгүүр болон бусад явуулын тасалбар борлуулах цэгүүдэд худалдаалж байна. Тасалбарыг энэ сарын 12-ны өдрийн 12 цаг хүртэл 39 мянган төгрөгөөр худалдаална. Цаашид 59 мянган төгрөгөөр борлуулах юм. Харин тусгай (vip) тасалбар 450 мянган төгрөгийн үнэтэй.

Тоглолтын мэдээллийг үдэш болгон Чингис хаан хамтлагийн пэйж хуудсаар дамжуулан хүргэж байна.

Б.Отгонба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан